БИДНИЙ ТУХАЙ:

“Эн Пи Петролиум” ХХК нь анх 2014 онд газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.
Бид газрын тосны бүтээгдэхүүнээ тусгай зөвшөөрөл стандартын шаардлага хангасан сав тоног төхөөрөмжүүд бүхий агуулах, шатахуун түгээх станцуудаараа дамжуулан бөөний болон жижиглэнгийн борлуулалт үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

2017: Газрын тосны тусгай зөвшөөрөл авч

  • Баян-Өлгий аймагт ГТБА
  • Ховд аймгийн Дарви суманд байрлах ШТС -аар үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхэлсэн.

2018: “Роснефть Монголиа” ХХК-тэй гэрээ байгуулан гадаад харилцаагаа сайжруулан ажиллаж эхэлсэн.

  • Ховд аймгийн Үенч, Хөшөөт суманд салбараа нээсэн
  • УБ хотод ГТБА 200м кубын багтаамжтай бүхий саваар үйл ажиллагаа өргөжүүлэн ажиллаж байна.

2019-2020: Үйл ажиллагааны цар хүрээг тэлж,  Өмнөговь аймагт ШТС –ын салбарыг нээсэн.